Lol page
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум » Бусад » Техник, технологи » [ I.T ] Tumblr
[ I.T ] Tumblr
aagiiDate: Wednesday, 2013-08-21, 12:01 PM | Message # 1
ЛИЙДЭР
Group: Administrators
Messages: 86
Reputation: 5
Status: Сүлжээнд байхгүй
Технологийн салбарын мэдлэг мэдээллийн
булангийн өнөөдрийн сонголтоор “Tumblr” сайтын тухай дараах мэдээллийг
бэлтгэлээ.



“Tumblr”-ийг 2007.02 сард Дэйвид Карп (1986) ба Марко Армент (1982) нар нээсэн
бөгөөд Нью Йорк хотноо үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд тэргүүлэх
“сөүшиал” сүлжээ блог юм.

 
Дэлхийн хамгийн шилдэг “блог”-ийн сүлжээнд нэгдсэнээр өөрийн хүссэн текстэн
мэдээ мэдээлэл, зураг, дуу, ишлэл гэхчилэн “хориг” тависнаас бусад бүх
төрлийн нийтлэлийг өөрийн блогтоо оруулах боломжтой юм.



 
Бүтээлч хүмүүст зориулсан хялбар "блог" гэсэн утгаараа өөрийгөө нээж, хөгжүүлэх бүхий л хэрэглээг шийдэж өгсөн байдаг байна.
  
Өдгөө “Tumblr” сайтад нийт 102.3 сая “блог” бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 44.6 тэрбум гаруй нийтлэл байдаг гэнэ.
  
Анхандаа хүүхэд залуусын сонирхлыг түлхүү татаж байсан тус сайтад "LIFE", “GQ”,
“Newsweek”, “TIME”, "ALEXANDER MCQUEEN" зэрэг дэлхийд нэр хүндтэй
цөөнгүй брэнд, алдартнууд блогоо үүсгэсэн байна.
  
“Tumblr”-ийг үүсгэн байгуулагч Дэйвид Карп 11 настайгаасаа вэб сайтын
дизайн зурж эхэлсэн бөгөөд тэрээр биедээ байнга “камер”-тай явдаг гэнэ.
  
“Tumblr” хэрэглэгчид өдөрт 71 сая гаруй мэдээ мэдээлэл нийтэлдэг бөгөөд тэдний
оруулж буй мэдээ мэдээлэл, зургийн сан нь бусад блогуудаас үлэмж
ялгаатай буюу боловсролын түвшин өндөр хүмүүс түлхүү хэрэглэдэг нь
тогтоогдсон байна.
  
“Tumblr” хэрэглэгчдэд насны хязгаар гэж байхгүй бөгөөд залуучуудаас эхлээд 5 хүн
тутмын нэг нь 1968 онд төрсөн хүн байх жишээтэй. Гэхдээ эрчүүдээс илүү
бүсгүйчүүд хандах нь олонтаа ажээ.
  
“Tumblr”-ийг дэлхийн 12 хэл дээр хэрэглэх боломжтой бөгөөд сүүлийн үед "ухаалаг" гар утсаараа хандах явдал түгээмэл байгаа юм.

 
“Tumblr” сайт нь Филиппин, Чили, АНУ, Мексик, Португали, Канад, Нэгдсэн Вант
Улс, Бельги зэрэг дэлхийн маш олон орны байнгын хэрэглээ болсон цахим
ертөнц бөгөөд дэлхийн №14 дахь шилдэг сайтаар нэрлэгддэг байна.
 
Форум » Бусад » Техник, технологи » [ I.T ] Tumblr
  • Page 1 of 1
  • 1
Search:

Copyright MyCorp © 2024