Lol page
Сайтын цэс
Chat
Хуанли
«  August 2013  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Music
Main » 2013 » August » 20 » 117 цэцэрлэг бэлтгэл хангажээ
12:49 PM
117 цэцэрлэг бэлтгэл хангажээ
Hийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ тааруугаас өнгөрсөн жилүүдэд олон хүүхэд гэртээ үлддэг байсан бол өнөө жилээс багагүй хэсэг нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрджээ. Энэ нь хороодод шинээр цэцэрлэг баригдаж ашиглалтад орсонтой холбоотой аж. Тухайлбал, Нийслэлийн 117 дугаар цэцэрлэг өнгөрсөн хичээлийн жилүүдэд харьяа наймдугаар хорооны хүүхэд, багачуудаас гадна долоо, ес, 24, 25 дугаар хорооны хүүхдүүдийг хүлээн авч сургадаг байсан бол уг хороодод шинэ цэцэрлэг нээгдсэнээр ачаалал буурах төлөвтэй болжээ.

Нийслэлийн 117 дугаар цэцэрлэг нь 380 хүүхдийн хүчин чадалтай ч өнгөрсөн хичээлийн жилд 601 хүүхэд хүлээн авч сургажээ. 2013-2014 оны хичээлийн шинэ жилд өмнөх жилийнхээс дутахгүй хүүхдүүдийг бүртгэж, сургана гэж тус цэцэрлэгийн арга зүйч Д.Отгонжаргал хэллээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн хавар хийсэн хамран сургах тойргийн судалгаагаар наймдугаар хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны 814 хүүхэд бүртгэгджээ. Харин тэднээс хэд нь тус цэцэрлэгт хамрагдах боломжтойг бид арга зүйч Д.Отгонжаргалаас тодрууллаа.

-Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл эхэллээ. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?

-Нийслэлийн Боловсролын газраас өгсөн зөвлөмжийн дагуу бүртгэлийг хоёр үе шаттай хийхээр эхлүүлж байна. Эхний шатны бүртгэл буюу өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдээ өнөөдрөөс /өчигдөр/ бүртгэж эхэллээ. Одоогийн байдлаар 50 гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Хоёр дахь шатны бүртгэл буюу шинээр элсэх хүүхдүүдийг наймдугаар сарын 26-28-ний хооронд бүртгэнэ.

-Хуучин цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн хувьд бүртгэлд хамрагдахад асуудалгүй, гол нь шинээр элсэх хүүхдүүдээ эцэг, эхчүүд цэцэрлэгт багтааж чадах болов уу яах бол гэж их санаа зовж байна. Танай цэцэрлэг шинээр хэчнээн хүүхэд элсүүлэх вэ?

-Нийт 601 орчим хүүхдийг бүртгэж цэцэрлэгт хамруулахаар тоо гаргасан. Үүнээс 169 нь шинээр элсэх хүүхэд багачууд байна. Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдээс 30 хувийг бүртгэж сургасан, 2013-2014 оны хичээлийн жилд нийт хүүхдүүдээс 52 хувийг хамруулахаар зорьж байна. 

Хороодод шинэ цэцэрлэг нээгдсэнээр урьд жилүүдтэй харьцуулахад хамрагдах хүүхдийн тоо буурах болов уу. Жишээ нь, өнгөрсөн жил манай цэцэрлэгт харьяа наймдугаар хорооны хүүхэд, багачуудаас 121 нь хамрагдаж сурсан ч нэмж долдугаар хорооноос 173, есдүгээр хорооноос 17, 24 хорооноос 21, 25 хорооноос 24 хүүхдийг тус бүр нэмж сургасан байх жишээтэй. Дээрх хороодод цэцэрлэг байхгүй, хамгийн ойр нь манай 117 дугаар цэцэрлэг байсан учраас харьяалал харгалзахгүй олон хорооны хүүхдүүдийг сургаж ирсэн. Эдгээр хороодод цэцэрлэг байгуулагдсан болохоор хуучин сурч байсан хүүхдүүдээс нэлээд нь шинэ цэцэрлэгтээ хамрагдах болов уу. Гэртээ ойр гэдэг утгаараа. Дээр нь өнгөрсөн хавар манай суралцагчдаас 169 нь сургуульд элссэн. Тийм болохоор урьд жилүүдтэй харьцуулахад шинээр элсэх хүүхдүүдэд боломж бас нээгдэнэ гэж харж байна. Ямар ч байсан эхний ээлжийн бүртгэлээ хийгээд дуусахаар шинээр элсэх хүүхдийн тоо нэмэгдэж ч болох талтай.

-Танай цэцэрлэг нийт хэчнээн бүлэгтэй вэ. Шинээр элсэх хүүхдүүдээс тэд нь өдий насныхан байна гэсэн нарийн тоо гарсан уу?

-Гаргалгүй яах вэ. Жишээ нь 2008 онд мэндэлсэн 65, 2009 оны 14, 2010 оны 30, 2011 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд мэндэлсэн 24 сартай 60 хүүхдийг шинээр бүртгэж элсүүлэхээр тоо гаргасан. Нийт 17 бүлэгтэй, үүнээс нэг бүлэг нь гэр цэцэрлэг. Гэр цэцэрлэгт 30 хүүхэд хүлээн авах бол бусад бүлэгт 30-48 хүүхэд хүлээн авахаар бэлтгэл хангасан. Мөн манай цэцэрлэг 24-ийн хоёр бүлэгтэй. 24-ийн бүлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтэй иргэд нэлээд хандаж байна. 

-Хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ эцэг, эхчүүд юу бүрдүүлэх ёстой вэ?

-Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг. Эцэг, эхийн аль нэгнийх нь иргэний үнэмлэхний хуулбар бүрдүүлнэ. Бүртгэлд хамрагдсаны дараа хүүхдээ шинжилгээнд хамруулах ёстой.

-Засвар үйлчилгээ дууссан уу. Зарим цэцэрлэг засвар хийх хөрөнгө хожуу орж ирснээс бэлтгэл хангагдаагүй байна гэж дуулдсан?


-Засварын ажлаа хавар хийчихсэн болохоор одоо багш, ажилчид маань цэвэрлэгээ үйлчилгээгээ л хийж байна. Үндсэндээ хүүхэд, багачуудаа хүлээн авах бэлтгэл хангагдсан гэж хэлж болно.
Category: Мэдээ | Views: 1057 | Added by: aagii | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Facebook
Бидний санал асуул
Та ямар интернэт ашигладаг вэ?
Total of answers: 41
Статистик
Нийт хэрэглэгч 1
Зочин: 1
Гишүүд: 0
хайх
Copyright MyCorp © 2024