Lol page
Сайтын цэс
Chat
Хуанли
«  January 2014  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Music
Main » 2014 » January » 10


“Оюуны спортын хаан шатар” хэмээх энэ гайхамшигт спорт чухам ханаа, хэзээ үүссэн тухай янз бүрийн домог, хэд хэдэн таамаглал байдаг ч нарийн тогтоосон нь үгүй билээ. Судлаачид түүхэн баримтыг үндэслэн V зууны сүүлч VI зууны эхээр Энэтхэгт үүссэн гэж үздэг. Шатар хэрхэн үүссэн тухай нэгэн домогт:

Энэтхэгийн хаан Раджа баян, насны эцэст ихэд уйдахдаа өөрийг нь зугаацуулж чадах зүйл олсон хүнд шан харамж үл хайрлах зарлиг буулгажээ. Олон хүн янз бүрийн зүйл үзүүлсэн боловч нэг нь түүнд таалагдсангүй. Харин нэг овжин эр шатар зохиож, түүнд барьжээ. Хаан түүгээр нь өнөөх эртэй гурван өдөр, гурван шөнө тоглоод дөрөв дэх өдрөө:

Чи намайг аз жаргалд умбуулж чадлаа. Надаас юу дуртайгаа хүс гэжээ. Нөгөөх эр:

Надад шатрын хөлгийн 1 дэх нүдэнд 1 будаа, 2 дахь нүдэнд 2 будаа, 3 дахь 4 будаа, 4 дэх нүдэнд 8 будаа, 5 дахь нүдэнд 16 будаа гэхчилэн ахиулсаар 64 нүдэнд хичнээн будаа орно, түүнийг авъя гэхэд хаан гайхаж:

Жирийн нэгэн будаа юм уу? гэв.

Тийм ээ, зүгээр л будаа гэж. Хаан уцаарлангүйгээр:

Миний ивээл, шанг чи басамжлав, эзэн хааныхаа хүндэтгэлийг зөв хүлээн авах байсан юм гээд албатуудаа дуудаж:

Хүссэн будааг өгөгтүн гэжээ.

Ордны тоочдын тооцоолсноор улсын санд байтугай, бүх дэлхийн газрыг тариалангийн талбай болгоод далай тэнгис, мөс цас, говь цөлийн уудам их зайд ч будаа тариад шагна ... Дэлгэрэнгүй...
Views: 2844 | Added by: Natsu | Date: 2014-01-10 | Comments (0)

Манга (Канжи: 漫画; Хирагана: まんが; Катакана: マンガ; Сонсох) гэдэг нь Японы цуврал зурагт ном юм. Мангаг комикс ном гэж хэлж болох ч комикс номноос бага зэрэг ялгаатай юм. Манга нь одоогийн хэв маягаа 19-р зуунаас олж авсан ба Дэлхийн 2-р дайны (1940-өөд оноос) дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн. Японд мангаг хүмүүсийн насны онцлогоос нь шалтгаалж адал явдалт, аймшгийн, уран зөгнөлт, хайр дурлалын, түүхийн гэх зэрэг олон төрөлд хуваадаг. Урлаг судлаачид мангаг Шинто шашны ханын зургаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд дэлхий даяар манга хүчтэй байр сууриа хадгалсаар байгаа билээ.Дэлхийн 2-р дайны дараагаас манга одоогийн хэлбэрээ олсон боловч Японы урлагийн маш эртний төлөөллийн нэг юм.Японд бүх насны хүмүүс манга уншдаг бөгөөд энэхүү зурган номны агуулга маш өргөн хүрээг хамардаг. Тухайлбал, адал явдалт, романтик, спорт тоглоом, түүхэн үйл явдал, хошин, шинжлэх ухааны нээлтүүд, төсөөлөл, нууцлаг адал явдал, аймшиг, секс харилцаа, бизнес худалдаа гэх мэт. 1950иад онуудаас манга зохиол нь Японы хэвлэлийн үйлдвэрлэлийн гол салбар болж, жилд 481 тэрбум еэний (2006 он, 4,4 тэрбум доллар) орлоготойд тооцогдох болжээ. Харин өнөөдөр дэлхий дахинд алдаршиж, Монголчуудын хувьд ч шинэлэг байхаа больсон. Наруто, Блич, Слам данк зэрэг бүтээлүүдийг бид хэдийнээ мэдэх билээ.Манга ихэвчлэн хар цагаан өнгөөр зурагдсан байдаг, гэхдээ өнгөт манга ч бий. Харин манга зохиолыг бүтээхэд зураач буюу мангака, редактор, зохиолч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ манга ном амжилтад хүрвэл түүнийг хүүхэлдэйн кин ... Дэлгэрэнгүй...
Views: 1103 | Added by: Natsu | Date: 2014-01-10 | Comments (0)

Facebook
Бидний санал асуул
Та ихэвчлэн хаанаас тоглодог вэ?
Total of answers: 44
Статистик
Нийт хэрэглэгч 1
Зочин: 1
Гишүүд: 0
хайх
Copyright MyCorp © 2024