Lol page
Сайтын цэс
Chat
Хуанли
«  May 2014  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Music
Main » 2014 » May » 16

"Өөрчилж үл болох хувь тавилан" өгүүллэг. (21 -р хэсэг)

Өчигдөрхөн юм шиг л санагдана. Мадарагийн 5-н насны төрсөн өдрөөр өөрөөр хэлбэл одоогоос яг таван жилийн өмнө аав нь түүнд анх удаа энэхүү бяцхан цэцэрлэгт хүрээлэнг үзүүлж байсансан. Эцэг нь түүнд хэлэхдээ “Төрсөн өдрийн энэхүү бэлгийг урлахад гурван жилийн хугацаа орсон бөгөөд дуртай цагтаа энд ирж байгаарай” гэсэн билээ. Тэр өдрөөс хойш Мадара бараг л өдөр бүр дүүтэйгээ хамт энд ирж мөрөг загасыг цагаан будааны бингийн үртсээр хооллон, салхинд найгах бутлаг моддын сүүдэрт олон цагаар унтаж цөөрмийн усанд дүрсээ тольдон суудаг байлаа. Яагаад ч юм энд ирэхээр л асар их тайвшралыг олж чаддаг байв. Магадгүй аавынх нь бэлэглэсэн энэ бяцхан цэцэрлэгт хүрээлэн түүний хүүхэд насны хамгийн том дурсамж байсан ч байж болох юм. Гэтэл энэ бүхэн зүүд, тэр тусмаа сэрүүн зүүд байсан гэжүү.
Изүна ахынхаа нүдэнд туссан бодит дүрсийг хараад юу ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л нааш цааш холхин байх аж. Бяцхан хүүгийн хувьд хайртай мөрөг загас нь бодит амьдрал дээр оршин байдаггүй тухай ойлголт үнэхээр хүнд байгаа нь мэдээж. Харин Мадара энэ бүхнийг гадарлаж л байсан.
Тажимагийн ээлжит лекц эхлэв. Түүний хичээлүүдийн гол зорилго нь хөвгүүдийнхээ нүдийг нээх, бодол санааг нь нэгэн хэвийн явцуу хүрээллээс гаргах, хязгааргүй боломжийг өөрсдөөр нь олж харуулах зэрэг байсан тул тэдгээр өнгөрсөн хичээлүүд бай ... Дэлгэрэнгүй...
Category: Аниме | Views: 1414 | Added by: Natsu | Date: 2014-05-16 | Comments (0)

Facebook
Бидний санал асуул
Та ямар интернэт ашигладаг вэ?
Total of answers: 41
Статистик
Нийт хэрэглэгч 1
Зочин: 1
Гишүүд: 0
хайх
Copyright MyCorp © 2024