Lol page
Сайтын цэс
Chat
Хуанли
«  May 2014  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Music
Main » 2014 » May » 16 » Өөрчилж үл болох хувь тавилан" өгүүллэг. (21 -р хэсэг)
4:34 PM
Өөрчилж үл болох хувь тавилан" өгүүллэг. (21 -р хэсэг)

"Өөрчилж үл болох хувь тавилан" өгүүллэг. (21 -р хэсэг)

Өчигдөрхөн юм шиг л санагдана. Мадарагийн 5-н насны төрсөн өдрөөр өөрөөр хэлбэл одоогоос яг таван жилийн өмнө аав нь түүнд анх удаа энэхүү бяцхан цэцэрлэгт хүрээлэнг үзүүлж байсансан. Эцэг нь түүнд хэлэхдээ “Төрсөн өдрийн энэхүү бэлгийг урлахад гурван жилийн хугацаа орсон бөгөөд дуртай цагтаа энд ирж байгаарай” гэсэн билээ. Тэр өдрөөс хойш Мадара бараг л өдөр бүр дүүтэйгээ хамт энд ирж мөрөг загасыг цагаан будааны бингийн үртсээр хооллон, салхинд найгах бутлаг моддын сүүдэрт олон цагаар унтаж цөөрмийн усанд дүрсээ тольдон суудаг байлаа. Яагаад ч юм энд ирэхээр л асар их тайвшралыг олж чаддаг байв. Магадгүй аавынх нь бэлэглэсэн энэ бяцхан цэцэрлэгт хүрээлэн түүний хүүхэд насны хамгийн том дурсамж байсан ч байж болох юм. Гэтэл энэ бүхэн зүүд, тэр тусмаа сэрүүн зүүд байсан гэжүү.
Изүна ахынхаа нүдэнд туссан бодит дүрсийг хараад юу ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л нааш цааш холхин байх аж. Бяцхан хүүгийн хувьд хайртай мөрөг загас нь бодит амьдрал дээр оршин байдаггүй тухай ойлголт үнэхээр хүнд байгаа нь мэдээж. Харин Мадара энэ бүхнийг гадарлаж л байсан.
Тажимагийн ээлжит лекц эхлэв. Түүний хичээлүүдийн гол зорилго нь хөвгүүдийнхээ нүдийг нээх, бодол санааг нь нэгэн хэвийн явцуу хүрээллээс гаргах, хязгааргүй боломжийг өөрсдөөр нь олж харуулах зэрэг байсан тул тэдгээр өнгөрсөн хичээлүүд байндаа тун ч мэргэн тусаж байгааг харах нь Тажимад таатай санагдана.
Өнөөдрийн хичээл өчигдрийнхөөс өөр орчинд эхэллээ. Тажимагийн өрөөний эсрэг талын хана нэлэнхүйдээ цагаан өнгөөр будагдсан байх ба хананы өнцөг бүрт жижиг жижиг тольнууд байрлуулж харин тэрхүү хананы яг голд нь өндрөөрөө Мадаратай чацуу нэгэн том толь өлгөөтэй байв.
“Мангекёо шаринганы дараагийн нэгэн нууц бол дээр өгүүлсэн хүний таван мэдрэхүйгээс гадна өөр дээрээ жүцү хэрэглэж бусдыг гэнжүцүд оруулж болох тухай ойлголт юм. Үүнийг балчир хүүхэд ойлгоход тийм ч хялбар биш байж болох авч бидэнд одоогоор хугацаа бага байна. Хэдийд ч би үхэж болно, ямар ч гэнэтийн тааварлашгүй зүйлс болж болохыг үгүйсгэхгүй. Хөвгүүдээ, анхааралтай сонс.
Өдийг хүртэл Учиха овог нэг ч удаа тулаанд ялагдаж байгаагүй нь Учихагийн хэдхэн дайчдаас хамаарч ирсэн гэж би хэлсэн. Тэд бол Мангекёо сэрээсэн шиноби нар байсан. Өөрийн дотны хэн нэгнээ үхэхийг нүдээрээ харсан хүний шаринган уй гашуугаар тэжээгдэн харааны төвшин нь сайжирч өөр энгийн хүний харахгүй байгаа зүйлсийг ч харж чаддаг болдог гэдэг. Хүний нүд нь туссан биш ойсон гэрлийг л харж чаддаг гэж би дээр хэлсэн, харин Мангекёо шаринган нь өөрөөсөө онцгой гэрэл цацраадаг, түүгээрээ юуг ч хуурамчаар өөрчилж чаддаг билээ. Мангекёо шаринган сэрсэн цагаасаа эхлэн хэрэглэх бүрт маш хурдтай ажиллаж эхэлдэг тул энэхүү гэрлээ алдаж эхэлдэг ба эцэст нь бүх гэрлээ алдсан тэрхүү шаринган сохорч дуусдаг аюултай. Хүчийг олж авсны хариуд буцааж алдах нь тавилан.
Учихагийн Сэнжүтэй хийсэн саяхны тулалдаанд манай дайчдын талаас илүү хувь нь ганцхан удаагийн дайралтанд бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан ч миний бие тэрхүү золгүй үйл явдлыг өөрчилснөөр бид амжилттай ухарч чадсан билээ. Үүний гол нууц нь Мангекёо шаринганаар хийгдсэн Изанаги хэмээх хориотой жүцү байсан юм. Изанаги гэдэг нь хувь тавиланг ч өөрчилж чадахаар боловч хэрэглэгч нь өөрийн нэг нүдээ алддаг аюулт жүцү бөгөөд хийгдэх арга нь товчхондоо, тулааны талбарт буй орчныг шаринганаар маш нарийн тогтоож тулаан эхлэхийн өмнөх хүртэлх бүх л дурсамжийг сэтгэлдээ нарийн төсөөлөөд тулаанд ордог. Хэрэв дайралт амжилтгүй болсон тохиолдолд өөрийн нэг нүдний үлдсэн бүх гэрлээ хэрэглэж тулаан эхлэхийн өмнөх орчныг бодит байдал мэт хувирган бүтээнэ. Тэрхүү Мангекёо шаринганы их гэрлээр бүтээгдсэн хуурмаг орчинг хэн ч өөрчилж чадахгүй ч эцэст нь гэрлээ алдсан тэр нүд зайлшгүй сохорно. Их ололтыг дагаж их эрсдэл гардаг нь тавилан.
Та нар надаас цэцэрлэгт хүрээлэнгийн талаар асуух гэж байгааг чинь би мэдэж байна. Изүна, чиний тэжээх дуртай солонгорсон өнгөтэй мөрөг загас үнэн хэрэгтээ байдаггүй. Мөрөг загасны олон төрөл байдаг ч манай цөөрөмд байдаг шиг солонгорсон өнгөтэй нь огт байхгүй. Энэ бол гэнжүцү. Аавыг нь бага байхад манайх бяцхан цөөрөмтэй байсан юм. Тэнд улаан, ногоон, алтлаг шаргал өнгөтэй олон мөрөг загас сэлж, би ч тэднийг эрхлүүлэх тун дуртай байж билээ. Изүна, мөрөг загасыг хооронд нь эрлийзжүүлж олон өөр өнгө гарган авч болох боловч солонгорсон өнгө хэзээ ч гарахгүй гэдгийг би өөрийн арван жилийн туршилтаар мэдэж авсан юм.
Гэвч овогт маань халдсан нэгэн дайралтын дараа тэрхүү хайртай цөөрөм маань сүйтгэгдэж загаснууд минь энд тэндгүй үхсэн хэвтэхийг би харсан. Энэ явдалд би ихээр харуусаж олон өдөр гуниглахыг харсан эцэг маань надад ахин шинэ цөөрөм барьж өгөхийг хүссэн ч би зөвшөөрөөгүй юм. Учир нь дайн тулаан оршин байгаа цагт бүх л цөөрөм хэзээ нэгэн өдөр устгагдаж над шиг хэн нэгний сэтгэлийг шархлуулна. Шархалсан сэтгэл ахин өөр нэгнийг шархлуулна. Энэ мөнхийн тойргоос гарах хамгийн зөв арга нь ямар ч дайралтанд устахгүй, хэзээ ч эвдрэхгүй, үүрд мөнх орших, басхүү солонгорсон өнгөтэй мөрөг загас хөвж болох тийм “цөөрөм” бүтээх. Би бүтээж чадсан. Гэхдээ нэг нүдээ алдсан.
Миний баруун гар талд буй энэ хана цагаан өнгөтэй байгаа нь цагаан өнгө бол бүх өнгийн нийлмэл зүйл. Энгийнээр хэлбэл бүх өнгийн будгийг нэгэн саванд хийгээд сайтар хутгавал цагаан будаг болон хувирна. Тэгвэл эсрэгээрээ цагаан өнгийг ширхэг бүрээр нь салгаж чадвал бүхий л өнгийг гарган авч болно. Хөвгүүдээ та нарын харж байгаачлан хананд тольнууд өлгөөтэй байна. Одоо би та хоёрт цэцэрлэгт хүрээлэнгийн нууцыг хэлж өгье.
Би хүүхэд байхдаа тоглодог байсан цөөрмийн орчныг маш сайн санаж байсан. Тиймээс эхлээд өөрийн Мангекёо шаринганы гэрлээ ашиглан цагаан дэвсгэрийг өөрөөр хэлбэл цагаан ханыг сунгаж цагаан өрөө болгон хувиргасан. Дараа нь тэрхүү цагаан өрөөн дотор Мангекёо шаринганы гэрлийг шатааж тэнгэр, газраас эхлээд нар, сар, од, тэдгээрийн жаргах, ургах цагийн хуваарь, хөдөлгөөн, салхи, бутлаг модод, салхинд найгах бутлаг модод, цөөрөм, солонгорсон өнгөтэй мөрөг загас, цөөрөмд үсрэх солонгорсон өнгөтэй мөрөг загасыг хүртэл бүтээж чадсан. Гэвч миний бүтээсэн цөөрмийг би л харж чадахаас бусад хүнд зүгээр л цулгуй цагаан хана харагдаж байсан юм. Иймээс би хоорондоо тусгалын зохицол бүхий салангид тольнуудыг ашигласан. Өөрийн нүдэнд харагдаж буй цөөрмийг Мангекёо шаринганы гэрлээр толинд шингээж хананд бэхэлсэн. Хүний нүд зөвхөн ойсон гэрлийг л хардаг учраас толь руу харсан хэн ч тэнд миний бүтээсэн цөөрмийг олж харах болно. Одоо сүүлчийн ганц ажил үлдсэн байлаа.
Толь руу харсан хүн тэнд цөөрмийг олж харж болох боловч тэнд очоод мөрөг загасыг хооллож чадахгүй. Хүн болгон өөр. Цөөрөмд очсон хүн бүр өөр өөр үйлдэл гаргах нь ойлгомжтой. Тиймээс өөр өөрт нь тохирсон салангид, гэхдээ эцсийн дүндээ нэг орчинд байх нийлмэл жүцү хэрэглэх хэрэгтэй болсон. Энгийнээр тайлбарлавал цөөрөмд очсон хүн бүрт тааламжтай сайхан байх авч бусад хүнд садаа болохгүй байх боломж олгох сэтгэхүйн жүцү шаардагдаж байлаа. Тэнд бүгд ялагч байх боломжтой. Би цөөрмийг бүтээхэд хоёр жил болсон, дараа нь тэнд диваажин байгуулахад нэг жил, нийт гурван жилд зөвхөн ялагчдын цөөрмийг бий болгож чаджээ. Гэвч энэ гурван жилд би нэг нүдний Мангекёо шаринганы гэрлээ дуустал хэрэглэсэн учраас миний нэг нүд гэрлээ алдаж сохорсон юм.” гэлээ.
Изүна мэгдэж сандарсан байдалтай “Гэхдээ ааваа, таны нэг нүд сохор биш шүү дээ.”
Эцгийгээ хариу хэлэхээс өрсөж “Тиймээ, энэ ч гэсэн гэнжүцү” гэж Мадара хариуллаа. [size=22]
Category: Аниме | Views: 1420 | Added by: Natsu | Rating: 5.0/1
Total comments: 0
avatar
Facebook
Бидний санал асуул
Та аниме & манга үздэг/уншдаг уу?
Total of answers: 50
Статистик
Нийт хэрэглэгч 1
Зочин: 1
Гишүүд: 0
хайх
Copyright MyCorp © 2024