Lol page
Сайтын цэс
Chat
Хуанли
«  October 2013  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Music
Main » 2013 » October » 4 » РУБИКЫН ШООНЫ ТҮҮХ
7:18 PM
РУБИКЫН ШООНЫ ТҮҮХ

 РУБИКЫН ШООНЫ ТҮҮХ

Эрно Рубик нь Унгарын нийслэл Будапещтэт төржээ. Тэрээр архитектор, зохион бүтээгч болон их сургуулийн профессор болохоор шийджээ.

1974

Рубик, анхны шооныхоо ажилдаг загварыг зохион бүтээсэн бөгөөд энэ нь дэлхий нийтийн хайртай тоглоомын үүссэн өдөр юм.

1975

Рубик өөрийн бүтээлээ "Шидэт шоо” хэмээн нэрлэж, патентжуулж, Унгарын Политехника тоглоомын үйлдвэр өргөнөөр үйлдвэрлэх хүндхэн ажилдаа орсон байна.

1977

Хамгийн анхны "Шидэт шоо” Будапещтын тоглоомын дэлгүүрт зарагдаж байжээ.

 

1980

"Идеал” тоглоомын корпораци шоог Унгараас экспортолж эхэлсэн байна.  "Шидэт шоо”- г "Рубикын шоо” хэмээн ахин нэрлэжээ.

1981

Патрик Боссерт гэгч Английн нэгэн сурагч хүү "Чи Рубикын шоог эвлүүлж чадна” хэмээх товхимол гаргажээ. Энэхүү ном нь 1.5 сая хувь борлогдсон байна.

1982

Анхны уламжлалт Рубикын шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Будапещтэт зохиогдсон байна. Дэлхий дахинд 100 саяаас давсан тооны шоо зарагдсан бөгөөд Рубик нь англи хэлний Оксфордын толь бичигт оров.

1990

Эрно Рубик нь Унгарын техникийн академийн ерөнхийлөгч болсон байна. Хожим нь тэрээр залуу авъаслаг зохион бүтээгчдийг дэмжих үүднээс Рубикын олон улсын санг байгуулсан байна.

1995

Рубикын шоо үүсэж хөгжсөний 15 жилийн ойг тохиолдуулан 185 каратын шижир алтанд очир алмаз, өнгө өнгийн үнэт чулуугаар шигтгэсэн дахин давтагдашгүй бүтээлийг бүтээсэн байна.

2007

Рубик шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 25 дахь жилийнхээ ойг тохиодлуулан Будапещт хотноо 10 сарын 5-7 –ны хооронд зохиогдсон байна. Эрно Рубик биеэр шагналыг гардуулсан байна.

Өнөөдөр

Эрно Рубик нь өөрийн гавяаны амралтыг эдэлж байгаа боловч Рубикын хүрээлэн шинэ шинэ тоглоомнуудыг зохион бүтээсээр байгаа бөгөөд Унгар болон олон улсын зохион бүтээгч нартай хамтран ажиллаж байна.

  • Эрно Рубик шоогоо 1974 оны хавар өөрийн төрөлх хот Унгарын Будапещтэд зохион бүтээжээ. Тэрээр гурван хэмжээст геометрийг тайлбарлахад хэрэглэх модел хийхийг хүсэж байсан хэдий ч, дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай тоглоомыг зохион бүтээчихсэн байна.
  • Дэлхий дахинаа 300.000.000 – аас ч олон хувь Рубикын шоо зарагджээ. Энэ нь хэрвээ дээр дээр нь байрлуулвал өмнөд туйлаас хойд туйл хүрэхүйц болох юм байна.
  • 1980 –аад оны үед тоглоомын оргил үед барагцаалбал дэлхийн нийт хүн амын 1/5 нь шоог тоглосон гэсэн судалгаа байдаг.
  • 2003 оноос эхлэн үндэсний болон олон улсын "Speedcubing” аварга шалгарууалах тэмцээн тогтмол зохиогдож байна. Дэлхийн Шооны Холбооноос тамирчдыг нэг гараараа эсвэл хөлөөрөө, бүүр нүдээ боогоод болон нэг амьсгаагаар хамгийн хурдан шоог эвлүүлэх зэрэг төрлүүдээр тэмцээн уралдааныг зохиож байна.
  • 2007 оны 5 сард Францын иргэн Thibaut Jacquinot нээлттэй тэмцээнд 10 секундээс доош буюу дэлхийн рекорд 9.86 секундын амжилт гаргасан анхны хүн болсон юм. Одоогийн дэлхийн рекордыг 2011 оны 1 сард Австралын Мельбурн хотноо зохиогдсон зуны нээлттэй тэмцээнд Феликс Зэмдэкс 6.65 секундэнд тогтоосон байна.
Views: 1116 | Added by: aagii | Rating: 5.0/2
Total comments: 0
avatar
Facebook
Бидний санал асуул
Та аниме & манга үздэг/уншдаг уу?
Total of answers: 50
Статистик
Нийт хэрэглэгч 1
Зочин: 1
Гишүүд: 0
хайх
Copyright MyCorp © 2024