РУБИКЫН ШООНЫ ТҮҮХ
Эрно Рубик нь Унгарын нийслэл Будапещтэт төржээ. Тэрээр архитектор,
зохион бүтээгч болон их сургуулийн профессор болохоор шийджээ.
1974
Рубик, анхны шооныхоо ажилдаг загварыг зохион бүтээсэн бөгөөд энэ нь дэлхий нийтийн хайртай тоглоомын үүссэн өдөр юм.
1975
Рубик өөрийн бүтээлээ "Шидэт шоо” хэмээн нэрлэж, патентжуулж, Унгарын
Политехника тоглоомын үйлдвэр өргөнөөр үйлдвэрлэх хүндхэн ажилдаа орсон
байна.
1977
Хамгийн анхны "Шидэт шоо” Будапещтын тоглоомын дэлгүүрт зарагдаж байжээ.
1980
"Идеал” тоглоомын корпораци шоог Унгараас экспортолж эхэлсэн байна. "Шидэт шоо”- г "Рубикын шоо” хэмээн ахин нэрлэжээ.
1981
Патрик Боссерт гэгч Английн нэгэн сурагч хүү "Чи Рубикын шоог эвлүүлж
чадна” хэмээх товхимол гаргажээ. Энэхүү ном нь 1.5 сая хувь борлогдсон
байна.
1982
Анхны уламжлалт Рубикын шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Будапещтэт зохиогдсон байна. Дэлхий дахинд 100 саяаас давсан тооны шоо
зарагдсан бөгөөд Рубик нь англи хэлний Оксфордын толь бичигт оров.
1990
Эрно Рубик нь Унгарын техникийн академийн ерөнхийлөгч болсон байна.
Хожим нь тэрээр залуу авъаслаг зохион бүтээгчдийг дэмжих үүднээс Рубикын
олон улсын санг байгуулсан байна.
1995
Рубикын шоо үүсэж хөгжсөний 15 жилийн ойг тохиолдуулан 185 каратын
шижир алтанд очир алмаз, өнгө өнгийн үнэт чулуугаар шигтгэсэн дахин
давтагдашгүй бүтээлийг бүтээсэн байна.
2007
Рубик шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 25 дахь жилийнхээ ойг
тохиодлуулан Будапещт хотноо 10 сарын 5-7 –ны хооронд зохиогдсон байна.
Эрно Рубик биеэр шагналыг гардуулсан байна.
Өнөөдөр
Эрно Рубик нь өөрийн гавяаны амралтыг эдэлж байгаа боловч Рубикын
хүрээлэн шинэ шинэ тоглоомнуудыг зохион бүтээсээр байгаа бөгөөд Унгар
болон олон улсын зохион бүтээгч нартай хамтран ажиллаж байна.
- Эрно Рубик шоогоо 1974 оны хавар өөрийн төрөлх хот Унгарын
Будапещтэд зохион бүтээжээ. Тэрээр гурван хэмжээст геометрийг
тайлбарлахад хэрэглэх модел хийхийг хүсэж байсан хэдий ч, дэлхийн
хамгийн шилдэг борлуулалттай тоглоомыг зохион бүтээчихсэн байна.
- Дэлхий дахинаа 300.000.000 – аас ч олон хувь Рубикын шоо зарагджээ.
Энэ нь хэрвээ дээр дээр нь байрлуулвал өмнөд туйлаас хойд туйл хүрэхүйц
болох юм байна.
- 1980 –аад оны үед тоглоомын оргил үед барагцаалбал дэлхийн нийт хүн амын 1/5 нь шоог тоглосон гэсэн судалгаа байдаг.
- 2003 оноос эхлэн үндэсний болон олон улсын "Speedcubing” аварга
шалгарууалах тэмцээн тогтмол зохиогдож байна. Дэлхийн Шооны Холбооноос
тамирчдыг нэг гараараа эсвэл хөлөөрөө, бүүр нүдээ боогоод болон нэг
амьсгаагаар хамгийн хурдан шоог эвлүүлэх зэрэг төрлүүдээр тэмцээн
уралдааныг зохиож байна.
- 2007 оны 5 сард Францын иргэн Thibaut Jacquinot нээлттэй тэмцээнд 10
секундээс доош буюу дэлхийн рекорд 9.86 секундын амжилт гаргасан анхны
хүн болсон юм. Одоогийн дэлхийн рекордыг 2011 оны 1 сард Австралын
Мельбурн хотноо зохиогдсон зуны нээлттэй тэмцээнд Феликс Зэмдэкс 6.65
секундэнд тогтоосон байна.
|