Lol page
Сайтын цэс
Chat
Хуанли
«  July 2013  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Music
Main » 2013 » July » 20 » 'Маша ба баавгай' хоёронтоо хориглогджээ
2:31 PM
'Маша ба баавгай' хоёронтоо хориглогджээ

Маша ба баавгай" гэх Орос хүүхэлдэйн кино нь өдгөө Монгол багачуудын үзэх дуртай цөөн хэдэн кинонуудын нэг болсон байна.

Телевизийн суваг эргүүлээд л тус хүүхэлдэйн киног манай багачууд шимтэн үздэг болчихжээ. Хараахан үзэж амжаагүй нэг нь кино поркатуудаас өнөөх өхөөрдөм киноны бүхий л ангиудыг худалдан авч гэртээ тухлан үздэг гээд Монгол хүүхдүүдийн үнэнч найз болсон " ба баавгай" хүүхэлдэйн киног дэлхийн зарим орнуудад гарахыг нь хориглоод байна.

УКРАИНД ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙН АМЬДРАЛЫГ СУРТАЛЧИЛСАН ХЭМЭЭГДЭН ХОРИГЛОЖЭЭ
Хэсэгтээ ОХУ-ын харьяанд байсан Украины ард түмэн сахилгагүй жаал болох Машаг хүүхдүүддээ үзүүлэхээс эрс татгалзжээ. Тэдний "Маша ба баавгай"-г хориглосон шалтгаан нь ихэд сонин байв. Тэд мэдэгдэхдээ, "Маша ба баавгай"-г ижил хүйстний амьдралыг далд сурталчиллаа хэмээх хариултыг өгөн хүүхэд багачууддаа үзүүлэхээс ийнхүү цааргалсан байна. Бодохдоо, Украин оросуудын хоорондын үл ойлголцлоос болж л "Маша ба баавгай" тус улсад гарахгүйд хүрсэн байж болох талтай болж таарах нь.

ЯПОНД "МАША БА БААВГАЙ", "АД ҮЗЭГДЭВ"

Гэр бүлийн дэг жаяг, эцгийн эрхт ёсыг илүүд үздэг япончууд саяхнаас "Маша ба баавгай"-г цэнхэр дэлгэцээрээ гаргахыг хоригложээ. Тус киног хориглохын учир "Маша ба баавгай" хүүхэлдэйн киноны гол баатар болох Маша охиныг хэтэрхий сахилгагүй, дүрсгүй хэмээн үзэж япончууд "Маша ба баавгай"-г хүүхдүүддээ үзүүлэхээс татгалзан эл бүтээл нь хоёр дахь удаагаа дэлхийн улс үндэстнүүдэд иймэрхүү байдлаар ад үзэгдлээ.

Category: Мэдээ | Views: 1150 | Added by: aagii | Tags: KINO | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Facebook
Бидний санал асуул
Та ямар интернэт ашигладаг вэ?
Total of answers: 41
Статистик
Нийт хэрэглэгч 1
Зочин: 1
Гишүүд: 0
хайх
Copyright MyCorp © 2024