Lol page
Сайтын цэс
Chat
Хуанли
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Music
Main » Мэдээ

Хонгконгийн алдарт жүжигчин Жэки Чан одоогоос гурван жилийн өмнө буюу 2010 оны аравдугаар сард манай улсад  анх удаа зочилсон билээ. Тэрбээр Монголд зочлох үеэрээ энэхүү гэрэл зургийг авахуулжээ.

Сануулахад,  тэрбээр  Улаанбаатар хотод гурав хоногийн хугацаатай ирсэн бөгөөд агаарын бохирдлын эсрэг гүйлт, нийгмийн сайн сайхны төлөөх нэгдсэн хүлээн авалт, жүдогийн реалити тэмцээний нээлтэд оролцож,  бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд "Karate Kid” киногоо үзүүлсэн юм.

Мөн Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хамт олон болон Баянзүрх дүүргийн амьжиргааны төвшин доогуур өрх айлуудад хүнсний хэрэгцээт зүйлс бэлэглэсэн байна.
Category: Мэдээ | Views: 996 | Added by: aagii | Date: 2013-08-21 | Comments (0)

Hийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ тааруугаас өнгөрсөн жилүүдэд олон хүүхэд гэртээ үлддэг байсан бол өнөө жилээс багагүй хэсэг нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрджээ. Энэ нь хороодод шинээр цэцэрлэг баригдаж ашиглалтад орсонтой холбоотой аж. Тухайлбал, Нийслэлийн 117 дугаар цэцэрлэг өнгөрсөн хичээлийн жилүүдэд харьяа наймдугаар хорооны хүүхэд, багачуудаас гадна долоо, ес, 24, 25 дугаар хорооны хүүхдүүдийг хүлээн авч сургадаг байсан бол уг хороодод шинэ цэцэрлэг нээгдсэнээр ачаалал буурах төлөвтэй болжээ.

Нийслэлийн 117 дугаар цэцэрлэг нь 380 хүүхдийн хүчин чадалтай ч өнгөрсөн хичээлийн жилд 601 хүүхэд хүлээн авч сургажээ. 2013-2014 оны хичээлийн шинэ жилд өмнөх жилийнхээс дутахгүй хүүхдүүдийг бүртгэж, сургана гэж тус цэцэрлэгийн арга зүйч Д.Отгонжаргал хэллээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн хавар хийсэн хамран сургах тойргийн судалгаагаар наймдугаар хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны 814 хүүхэд бүртгэгджээ. Харин тэднээс хэд нь тус цэцэрлэгт хамрагдах боломжтойг бид арга зүйч Д.Отгонжаргалаас тодрууллаа.

-Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл эхэллээ. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?

-Нийслэлийн Боловсролын газраас өгсөн зөвлөмжийн дагуу бүртгэлийг хоёр үе шаттай хийхээр эхлүүлж байна. Эхний шатны бүртгэл буюу өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдээ өнөөдрөөс /өчигдөр/ бүртгэж эхэллээ. Одоогийн байдлаар 50 гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Х ... Дэлгэрэнгүй...
Category: Мэдээ | Views: 1058 | Added by: aagii | Date: 2013-08-20 | Comments (0)

Бага ангийн сурагчдын ном хэвлэгдэж бэлэн болсон байна. Дунд, ахлах ангийн ном ирэх сарын 12-нд хэвлэлтнээс гарах аж. Харин 6, 11 дүгээр ангийн сурах бичиг шинээр хэвлэгдэж байна.

Бага ангийн сурах бичгийг төрөөс үнэгүй олгох бол дунд ахлах ангийн сурах бичгийг амьдралын баталгаажих түвшин доогуур, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд 40 хувийн хөнгөлттэй хэрэглэх боломжтой.

Өмнө сурах бичгийг багш сурагчид зэрэг хэрэглэдэг байсан бол энэ жилээс багш хичээлдээ сурах бичгээ хэрхэн ашиглах тухай зөвлөмж ном хэвлэх аж. Энэхүү номыг 6, 11-р ангийн багш нар хэрэглэх аж.

Category: Мэдээ | Views: 1014 | Added by: aagii | Date: 2013-08-07 | Comments (0)

Чингис” бондын хөрөнгөөс 51 тэрбум төгрөгийг ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулахаас өнөөдрийн байдлаар 23 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хүү багатай зээлийг үйлдвэрлэгчдэд олгоод байна. 140 гаруй оёдлын компанийг нэгтгэсэн "Оёдлын нэгдсэн холбоо”-д 3100 гаруй оёдолчин ажиллаж, сурагчийн дүрэмт хувцсыг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. Өчигдрийн "Бүтээн байгуулалтын цаг”-т Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ.

Нийт 522 мянган сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэж, энэ оны 11 сар гэхэд бүх сурагчийг Монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн даавуугаар дотооддоо урласан дүрэмт хувцасаар хангах юм. Хичээлийн шинэ жил гэхэд бага ангийн буюу 1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцас бэлэн болох бол 9 сарын 20-нд 4-5 болон дунд ангийн сурагчдынх, 10 сарын 30 гэхэд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасыг бүрэн нийлүүлэх юм.

Сурагчийн дүрэмт хувцастай холбоотойгоор хичээлийн жил эхэлхэд дүэмт хувцасгүй хүүхдийг хичээлд суулгахгүй, ангийнхаа хүүхдүүдийг дүрэмт хувцасаар жигдлээгүй гэх асуудлаар сурагчдыг сурах эрхээр нь хаах, дарамт учруулах мага ... Дэлгэрэнгүй...

Category: Мэдээ | Views: 1311 | Added by: aagii | Date: 2013-08-07 | Comments (0)


Маша ба баавгай" гэх Орос хүүхэлдэйн кино нь өдгөө Монгол багачуудын үзэх дуртай цөөн хэдэн кинонуудын нэг болсон байна.

Телевизийн суваг эргүүлээд л тус хүүхэлдэйн киног манай багачууд шимтэн үздэг болчихжээ. Хараахан үзэж амжаагүй нэг нь кино поркатуудаас өнөөх өхөөрдөм киноны бүхий л ангиудыг худалдан авч гэртээ тухлан үздэг гээд Монгол хүүхдүүдийн үнэнч найз болсон " ба баавгай" хүүхэлдэйн киног дэлхийн зарим орнуудад гарахыг нь хориглоод байна.

УКРАИНД ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙН АМЬДРАЛЫГ СУРТАЛЧИЛСАН ХЭМЭЭГДЭН ХОРИГЛОЖЭЭ
Хэсэгтээ ОХУ-ын харьяанд байсан Украины ард түмэн сахилгагүй жаал болох Машаг хүүхдүүддээ үзүүлэхээс эрс татгалзжээ. Тэдний "Маша ба баавгай"-г хориглосон шалтгаан нь ихэд сонин байв. Тэд мэдэгдэхдээ, "Маша ба баавгай"-г ижил хүйстний амьдралыг далд сурталчиллаа хэмээх хариултыг өгөн хүүхэд багачууддаа үзүүлэхээс ийнхүү цааргалсан байна. Бодохдоо, Украин оросуудын хоорондын үл ойлголцлоос болж л "Маша ба баавгай" тус улсад гарахгүйд хүрсэн байж болох талтай болж таарах нь.

... Дэлгэрэнгүй...

Category: Мэдээ | Views: 1150 | Added by: aagii | Date: 2013-07-20 | Comments (0)

Мэргэжлийн сумогийн Нагоя башёгийн 13 дахь өдөр Хакүхо Котоошюүтэй оноолт таараад байсан бөгөөд түүнийг давснаар түрүүлэх болзлоо хангалаа. Өнгөрөгч тавдугаар сарын башёд уналгүй түрүүлж, 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцэж ирсэн тэрбээр сумо бөхийн башёд 26 дахь түрүүгээ авах болзлоо хангалаа. Мөн Хакухо дараалсан 43 дахь дараалсан ялалтаа аваад байна.

Энэ өдөр Харумафүжи озэки Кисэносатод ялагдаж найман даваа, таван унаатай боллоо. Озэки Кисэносатогийн хувьд 10 даваа, гурван унаатай явна. Кисэносатогоос гадна Аойяма, Кайсэй нар өрсөлдөгчөө давснаар арван даваатай боллоо.

Манай бусад бөхчүүдээс Шёотэнро Д.Нямсүрэн Такарафүжиг давснаар ес дэх, Какүрюү М.Ананд Чиёотайрюүг давснаар тавин хувийн амжилтаа үзүүллээ. Харин токитэнкү А.Хүчитбаатар 4-9, Тамаваши Мөнх-Оргил 5-8, Кёкүтэнхо 4-9 гэсэн амжилттай явна.

Маргааш Хакүхо Кисэносато, Харүмафүжи есөн даваатай Котошёогикү нар оноолт таараад байна.  
Category: Мэдээ | Views: 867 | Added by: aagii | Date: 2013-07-19 | Comments (0)

Facebook
Бидний санал асуул
Та аниме & манга үздэг/уншдаг уу?
Total of answers: 50
Статистик
Нийт хэрэглэгч 1
Зочин: 1
Гишүүд: 0
хайх
Copyright MyCorp © 2024