Чингис” бондын хөрөнгөөс 51 тэрбум
төгрөгийг ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулахаас өнөөдрийн
байдлаар 23 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хүү багатай зээлийг
үйлдвэрлэгчдэд олгоод байна. 140 гаруй оёдлын компанийг нэгтгэсэн
"Оёдлын нэгдсэн холбоо”-д 3100 гаруй оёдолчин ажиллаж, сурагчийн дүрэмт
хувцсыг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. Өчигдрийн "Бүтээн
байгуулалтын цаг”-т Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ.
Нийт 522 мянган сурагчийн дүрэмт
хувцасыг үйлдвэрлэж, энэ оны 11 сар гэхэд бүх сурагчийг Монгол хонины
ноосоор үйлдвэрлэсэн даавуугаар дотооддоо урласан дүрэмт хувцасаар
хангах юм. Хичээлийн шинэ жил гэхэд бага ангийн буюу 1-3 дугаар ангийн
сурагчдын дүрэмт хувцас бэлэн болох бол 9 сарын 20-нд 4-5 болон дунд
ангийн сурагчдынх, 10 сарын 30 гэхэд ахлах ангийн сурагчдын дүрэмт
хувцасыг бүрэн нийлүүлэх юм.
Сурагчийн дүрэмт хувцастай холбоотойгоор
хичээлийн жил эхэлхэд дүэмт хувцасгүй хүүхдийг хичээлд суулгахгүй,
ангийнхаа хүүхдүүдийг дүрэмт хувцасаар жигдлээгүй гэх асуудлаар
сурагчдыг сурах эрхээр нь хаах, дарамт учруулах магадлалтай байгаа юм.
Энэ удаагийн сурагчийн дүрэмт хувцас 2-3
жилийн эдэлгээ даах чанартай материалаар хийгдэж байгаа бөгөөд 40
хувийн ноос, 60 хувийн полистр хольцтой ажээ. Сурагчийн дүрэмт хувцас
өмнөх жилүүдэд худалдаалагдаж байсан үнээс 2400-14 000 төгрөгөөр
нэмэгдсэн хэдий ч даавууны чанар, эдэлгээ сайжирсан бас сонголттой
болсон гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна. Манайхны
зарим нь хүний санаанд багтамгүй зүйл сэдэж, түүнийгээ хэрэгжүүлэн
бусдыг алмайруулдаг байдал хэрээс хэтэрч байгааг хэд хоногийн өмнө
иргэдийн мэдээллийн мөрөөр хийсэн цагдаагийн шалгалт харуулав.
Тодруулбал,
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тоса”
худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан Б, Ш
нарын дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Тэд муурны махыг
тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том жижгээс нь
хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсан нь илэрчээ.
Сэжигтнүүдийн
өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо
зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодогоо
хийн бусдыг залилдаг байсан гэнэ.
Одоогоор дээрх дөрвөн хүнийг
баривчлан саатуулсан ч тэдний цаана хууль бус уг үйл ажиллагаанд
оролцдог хэсэг бүлэг хүмүүс байгааг эх сурвалжууд хэлж байна. Бүр гэр
бүлийн бизнес болтлоо өргөжсөн байж болзошгүй аж.
Үүний нэг
нотолгоо нь саатуулагдсан дөрвөн хүний хоёр нь үеэл ах дүүс юм байна. Уг
хэргийн мөрөөр цагдаагийнхан ажиллах явцдаа эдгээр хүмүүсийг Яармагт
муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоожээ. Нууц байдалд ажилладаг
тэд хүн харахад айраг, цагаан идээ зарж буй мэт боловч худалдан
авагчтайгаа тохирвол ойрхон байрлуулсан машинаасаа муурны махаа авч
өгдөг байж. Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг тэд байнгын
үйлчлүүлэгчид ихтэй гэдгээ ч хүлээсэн байна.
Сэжигтнүүд өөрсдөө
сүүлийн хоёр жилийн турш муурны мах зарсан гэж байгаа ч гэрчүүдийн
мэдүүлж байгаагаар тав орчим жил уг ажлыг хийсэн аж.
"Тоса”
худалдааны төвийн удирдлагуудаас эл асуудлын талаар тодруулахад "Ийм
зүйл болж байгааг огт мэдээгүй. Хэрэв мэдсэн нэн даруй зогсоох арга
хэмжээ авах байсан” гэжээ.
Давхар, давхар хууль зөрчсөн уг ноцтой хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтийнхэн шалгаж байгаа юм.
Үүнтэй
холбоотойгоор цагдаагийн байгууллагаас агнахын хориглосон тарваганы мах
идэхгүй байхыг сануулж байна. Ялангуяа тарваган тахлын голомттой байгаа
энэ үед илүү болгоомжтой байх хэрэгтэй. Дээрх асуудал төдийгүй хэд
гурван төгрөгийн төлөө хүмүүс тарваганы махыг айраг, хоормог дотор хийн
нийслэлд оруулж ирэн борлуулдаг байснаа тээврийн товчоодын хяналт
шалгалтыг чангалснаас хойш хотын захад машинтай зогсож байгаад зарчихдаг
муу аргатай болоод байгаа. Тарваганы махны хорхойтнууд үүнийг андахгүй.
22-ын болон Баянзүрхийн товчооны цаана очин боодог худалдаж авч
идчихээд буцаад Улаанбаатар руу давхичихдаг. Ийнхүү ходоодондоо
хийчихсэн махыг товчооныхон яах ч билээ. Махыг нь Улаанбаатарт авчраад
идвэл тахал халдана, хотын гадна идчихээд ирвэл халдахгүй гэсэн зааг
ялгаа байхгүй.
Энэ мэтээр тахлын аюул улам нууц далд хэлбэрт
шилжсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. - See more at:
http://society.time.mn/content/32594.shtml#sthash.4BUJ5grY.dpuf
|