Hийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ тааруугаас
өнгөрсөн жилүүдэд олон хүүхэд гэртээ үлддэг байсан бол өнөө жилээс
багагүй хэсэг нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрджээ. Энэ нь хороодод
шинээр цэцэрлэг баригдаж ашиглалтад орсонтой холбоотой аж. Тухайлбал,
Нийслэлийн 117 дугаар цэцэрлэг өнгөрсөн хичээлийн жилүүдэд харьяа
наймдугаар хорооны хүүхэд, багачуудаас гадна долоо, ес, 24, 25 дугаар
хорооны хүүхдүүдийг хүлээн авч сургадаг байсан бол уг хороодод шинэ
цэцэрлэг нээгдсэнээр ачаалал буурах төлөвтэй болжээ.
Нийслэлийн
117 дугаар цэцэрлэг нь 380 хүүхдийн хүчин чадалтай ч өнгөрсөн хичээлийн
жилд 601 хүүхэд хүлээн авч сургажээ. 2013-2014 оны хичээлийн шинэ жилд
өмнөх жилийнхээс дутахгүй хүүхдүүдийг бүртгэж, сургана гэж тус
цэцэрлэгийн арга зүйч Д.Отгонжаргал хэллээ. Боловсрол, шинжлэх ухааны
яамнаас гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн хавар хийсэн хамран сургах
тойргийн судалгаагаар наймдугаар хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны 814
хүүхэд бүртгэгджээ. Харин тэднээс хэд нь тус цэцэрлэгт хамрагдах
боломжтойг бид арга зүйч Д.Отгонжаргалаас тодрууллаа.
-Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл эхэллээ. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ? -Нийслэлийн
Боловсролын газраас өгсөн зөвлөмжийн дагуу бүртгэлийг хоёр үе шаттай
хийхээр эхлүүлж байна. Эхний шатны бүртгэл буюу өнгөрсөн жил цэцэрлэгт
хамрагдсан хүүхдүүдээ өнөөдрөөс /өчигдөр/ бүртгэж эхэллээ. Одоогийн
байдлаар 50 гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Х
...
Дэлгэрэнгүй...