Ийм нэгэн мэдээлэл гарсан байна. Арай ч дээ. Байж боломгүй юм.
Солонгосын алдарт "T-ara”, "Davichi”, "The Seeya”, "Speed” зэрэг дөрвөн
хамтлаг ETV телевизийн урилгаар энэ сарын 21-нд ирээд буцсан билээ. Энэ
үеэрээ "Т-аra” хамтлаг монголын говьд шинэ клипнийхээ зураг авалтыг
хийнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тэд шинэ цомгийнхоо зураг авалтыг
говьд биш нийслэлийн захын гэр хороололд очиж, хийсэн байна. Эх
сурвалжийн мэдээлж буйгаар уг зураг авалт нь монголын үзэсгэлэнт
газруудыг гаргах бус сөнөж буй дэлхийг харуулсан "Day by day”, "Sexy
love” зэрэг дуунуудынхаа клипний үргэлжлэлийг хийсэн сурагтай.
Дашрамд дуулгахад, солонгосын K-pop урсгалын одод монголд ирэхээсээ өмнө сайн судлаагүй байсан бололтой. Тухайлбал, "Speed” хамтлагийн гишүүд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусны дараа "Пөөх, Монголд автобус явдаг байсан юм уу? Дандаа л морь, морин тэрэгтэй хүмүүс байна байх гэж бодож байлаа” хэмээн ам алдсан гэдэг.
10нд бүх зүйл мэдэгдэх байх.