Lol page
Сайтын цэс
Chat
Хуанли
«  January 2014  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Music
Main » 2014 » January » 10 » Манга гэж юу вэ?
6:58 PM
Манга гэж юу вэ?
Манга (Канжи: 漫画; Хирагана: まんが; Катакана: マンガ; Сонсох) гэдэг нь Японы цуврал зурагт ном юм. Мангаг комикс ном гэж хэлж болох ч комикс номноос бага зэрэг ялгаатай юм. Манга нь одоогийн хэв маягаа 19-р зуунаас олж авсан ба Дэлхийн 2-р дайны (1940-өөд оноос) дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн. Японд мангаг хүмүүсийн насны онцлогоос нь шалтгаалж адал явдалт, аймшгийн, уран зөгнөлт, хайр дурлалын, түүхийн гэх зэрэг олон төрөлд хуваадаг. Урлаг судлаачид мангаг Шинто шашны ханын зургаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд дэлхий даяар манга хүчтэй байр сууриа хадгалсаар байгаа билээ.Дэлхийн 2-р дайны дараагаас манга одоогийн хэлбэрээ олсон боловч Японы урлагийн маш эртний төлөөллийн нэг юм.Японд бүх насны хүмүүс манга уншдаг бөгөөд энэхүү зурган номны агуулга маш өргөн хүрээг хамардаг. Тухайлбал, адал явдалт, романтик, спорт тоглоом, түүхэн үйл явдал, хошин, шинжлэх ухааны нээлтүүд, төсөөлөл, нууцлаг адал явдал, аймшиг, секс харилцаа, бизнес худалдаа гэх мэт. 1950иад онуудаас манга зохиол нь Японы хэвлэлийн үйлдвэрлэлийн гол салбар болж, жилд 481 тэрбум еэний (2006 он, 4,4 тэрбум доллар) орлоготойд тооцогдох болжээ. Харин өнөөдөр дэлхий дахинд алдаршиж, Монголчуудын хувьд ч шинэлэг байхаа больсон. Наруто, Блич, Слам данк зэрэг бүтээлүүдийг бид хэдийнээ мэдэх билээ.Манга ихэвчлэн хар цагаан өнгөөр зурагдсан байдаг, гэхдээ өнгөт манга ч бий. Харин манга зохиолыг бүтээхэд зураач буюу мангака, редактор, зохиолч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ манга ном амжилтад хүрвэл түүнийг хүүхэлдэйн кино, өнгөт ном, бүр жинхэнэ кино болгон өргөжүүлдэг.Манга гэдэг нь хачин жигтэй зургууд гэсэн утгатай үг боловч 1800 оны эхэн үеэс зургаар илэрхийлсэн зохиол гэсэн утгатай болжээ. Дэлхийн 2-р дайны дараа Америкийн телевизийн бүтээлүүд, хүүхэлдэйн кино, комик номууд манга зохиолд мэдэгдэхүйц нөлөөлсөн ч Японы урлаг соёлын уламжлалыг одоо ч хадгалж байдаг.Орчин үеийн манга зохиолын үндэслэгчдийг Тэцүка, Хасигава нарыг гэж үздэг. Тэцүкагийн үйл явдлын хурдан удаан өрнөж байгааг нарийвчлан зурах техник, Хасигавагийн эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралын асуудал, эргэцүүлэл, өрнөлийг дүрсэлсэн нь хөвгүүдэд зориулсан шонин манга, охидод зориулсан шожо манга үүсэхэд гол нөлөө үзүүлжээ.Шожо манга хайр дурлалын асуудалд ихээхэн анхаарал хандуулсан, хувь хүний сэтгэл хөдлөл, ухаарлыг үзүүлэхийг зорьсон байдаг. Бага насны хөвгүүдэд зориулсан шонин манга ихэвчлэн баатарлаг үйлс, адал явдал, тулааны урлагт анхаарлаа хандуулдаг бол насанд хүрэгсдэд зориулсан хошин шог, секс өрнөл, нууцлаг үйл явдлын тухай өгүүлэхсэнин манга гэж бий. 1950-иад оны сүүлээр манга бүтээлд робот, сансарын аялал, баатарлаг үйл явдлын сэдвүүд давамгайлах болсон бөгөөд супер хүмүүс, байгалийн хүч, шинжлэх ухаан технологийн зөгнөлт сэдвийг хамрах болжээ. 1990-ээд оноос эрэгтэй уншигчдад зориулсан садизм, хүчирхийллийн сэдэвтэй зохиолууд дэлгэрсэн. Мөн бодит амьдралын хар бараан, сэтгэлзүйн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлууд ч манга бүтээлүүдэд сөгөгдөх болсон байна.Манга зохиолууд ихэвчлэн цуврал ном хэлбэрээр хэвлэгдэх боловч, манга сэтгүүл, манга вебсайт, манга кафе зэрэг манга зохиолтой танилцаж, сонирхох олон арга бий. Манганы төрөлЁожи (Yōji, 幼児向け漫画) буюу 1-4 насны хүүхдийн мангаКодомо буюу Жидо (Kodomo эсвэл Jidō) манга (児童漫画、子ども漫画) - Бага насны хүүхдүүдийн мангаШоонэн (Shōnen, 少年漫画) - Олон ангит цувралтай, Адал явдалт шинж чанартай. Энэ манганы төрөлд нас харгалзахгүй.Шоожо (Shōjo, 少女漫画) - Сэтгэлийн өнгө аяс ихтэй, хайр дурлалын хэв маягтай манга. 13-17 насны охидод төвлөрдөг.Сэйнэн (Seinen, 青年漫画) - Коллежийн эрэгтэй оюутануудад зориулсан мангаСэйжин (Seijin, 成人漫画) - Насанд хүрэгчидэд зориулсан манга.
Views: 1147 | Added by: Natsu | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Facebook
Бидний санал асуул
Та ихэвчлэн хаанаас тоглодог вэ?
Total of answers: 44
Статистик
Нийт хэрэглэгч 4
Зочин: 4
Гишүүд: 0
хайх
Copyright MyCorp © 2024