“Оюуны спортын хаан шатар” хэмээх энэ гайхамшигт спорт чухам ханаа, хэзээ үүссэн тухай янз бүрийн домог, хэд хэдэн таамаглал байдаг ч нарийн тогтоосон нь үгүй билээ. Судлаачид түүхэн баримтыг үндэслэн V зууны сүүлч VI зууны эхээр Энэтхэгт үүссэн гэж үздэг. Шатар хэрхэн үүссэн тухай нэгэн домогт:
Энэтхэгийн хаан Раджа баян, насны эцэст ихэд уйдахдаа өөрийг нь зугаацуулж чадах зүйл олсон хүнд шан харамж үл хайрлах зарлиг буулгажээ. Олон хүн янз бүрийн зүйл үзүүлсэн боловч нэг нь түүнд таалагдсангүй. Харин нэг овжин эр шатар зохиож, түүнд барьжээ. Хаан түүгээр нь өнөөх эртэй гурван өдөр, гурван шөнө тоглоод дөрөв дэх өдрөө:
Чи намайг аз жаргалд умбуулж чадлаа. Надаас юу дуртайгаа хүс гэжээ. Нөгөөх эр:
Надад шатрын хөлгийн 1 дэх нүдэнд 1 будаа, 2 дахь нүдэнд 2 будаа, 3 дахь 4 будаа, 4 дэх нүдэнд 8 будаа, 5 дахь нүдэнд 16 будаа гэхчилэн ахиулсаар 64 нүдэнд хичнээн будаа орно, түүнийг авъя гэхэд хаан гайхаж:
Жирийн нэгэн будаа юм уу? гэв.
Тийм ээ, зүгээр л будаа гэж. Хаан уцаарлангүйгээр:
Миний ивээл, шанг чи басамжлав, эзэн хааныхаа хүндэтгэлийг зөв хүлээн авах байсан юм гээд албатуудаа дуудаж:
Хүссэн будааг өгөгтүн гэжээ.
Ордны тоочдын тооцоолсноор улсын санд байтугай, бүх дэлхийн газрыг тариалангийн талбай болгоод далай тэнгис, мөс цас, говь цөлийн уудам их зайд ч будаа тариад шагна
...
Дэлгэрэнгүй...